🎎 Noritake гэж хэн бэ?
Noritake бол 1904 онд Японд үүсгэн байгуулагдсан, 120 гаруй жилийн түүхтэй дэлхийн алдартай порцелан болон ширээний хэрэгслийн брэнд юм.
Өнөөдөр Noritake-ийн аяга, таваг, цайны болон хоолны иж бүрдэл нь Япон, Европ, АНУ, Ази даяар өндөр зэрэглэлийн зочид буудал, тансаг ресторан, чинээлэг айл өрхүүдийн сонголт болсоор байна.
🏛 Соёл ба тансаг хэрэглээ
Хятадад – “Нэр хүндийн бэлгэ тэмдэг”
- Хятадад зочин урихдаа ямар ширээ засч, ямар аяга таваг хэрэглэж байгаагаар өрхийн соёл, байр суурийг илэрхийлдэг уламжлал байдаг.
- Noritake бол дэлхийн өндөр зэрэглэлийн зочид буудал, нэгдүгээр зэрэглэлийн ресторануудын хэрэглэдэг брэнд тул, гэр бүлийн хүрээнд хэрэглэснээрээ статусын бэлгэ тэмдэг болдог.
- Мөн Хятадад тушаал дэвших, баяр ёслолын ,төрсөн өдрийн бэлэг болгон өндөр зэрэглэлийн брэндийн ширээний хэрэгсэл бэлэглэх соёл бий. Noritake бол хурим, гэрийн шинэчлэлт, албан тушаал дэвшил зэрэгт хамгийн түгээмэл сонголт юм.
🌏 Яагаад Монголд Noritake?
Монголд ч гэсэн:
- Гэр бүлийн баяр ёслол (гэрлэх, шинэ гэрт орох, төрсөн өдөр)
- Албан ёсны зочлол, хүндэтгэлийн арга хэмжээ
- Бэлэг дурсгалын үнэ цэнэтэй сонголт
гэдгээр Noritake бол хамгийн тохиромжтой, нэр хүндтэй сонголт болно.
✨ Noritake-ийн онцлог
- Дээд зэргийн чанар – 100 жилийн туршид боловсронгуй болсон Японы нарийн урлал
- Тансаг дизайн – сонгодог, орчин үеийн аль ч хэв маягт тохиромжтой
- Олон улсын нэр хүнд – дэлхийн тансаг зэрэглэлийн сүлжээнд хэрэглэгддэг
🎁 Таны гэрт үнэ цэнэ нэмж, бэлгэнд хамгийн тохиромжтой
Noritake бол зүгээр нэг аяга таваг биш, харин урлаг, түүх, соёлын үнэ цэнэ бүхий бүтээгдэхүүн юм.
Та өөрийн гэр бүлдээ хэрэглэснээр ширээгээ гэрэлтүүлж, хайртай хүмүүстээ бэлэглэснээр тэдний амьдралд үнэ цэнэтэй дурсамжийг үлдээж чадна.



Сэтгэгдэл