Үл хөдлөх хөрөнгийн гэрээ хйихдээ шалгах Лист

Үл хөдлөх хөрөнгө

Үл хөдлөх хөрөнгийн залилангаас яаж хамгаалах вэ?

Сүүлийн жилүүдэд үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр залилан гарах тохиолдол нэмэгдэж байна. Хуурамч өмчлөгчөөр өөрийгөө танилцуулдаг, давхар зардаг, эсвэл урьдчилгаа мөнгө аваад алга болдог явдал цөөнгүй. Иймээс доорх алхмуудыг заавал баримталж байгаарай.

  1. Өмчлөгчийг баталгаажуул
    Та байр худалдаж авч байгаа бол эхлээд өмчлөгчийн үнэмлэх болон өмчлөх эрхийн гэрчилгээг шалгах хэрэгтэй. Итгэж найдахаасаа өмнө баримт бичгийг харж баталгаажуул.
  2. Баримт бичгийг нотариатаар батлуул
    Зөвхөн амаар тохиролцох нь хамгийн том эрсдэл. Заавал нотариат дээр очиж гэрээг баталгаажуулах нь таныг хамгаална.
  3. Газрын бүртгэлийг шалга
    Өмчлөгчийн нэр дээр үнэхээр бүртгэлтэй эсэхийг Улсын бүртгэлийн цахим системээс шалгаж болно. Ингэснээр давхар худалдах эрсдэлийг бууруулна.
  4. Гэрээг хуульчид үзүүл
    Жижиг зүйл мэт санагдсан ч хуульчийн нүдээр гэрээг шалгуулах нь таны ирээдүйн олон асуудлаас сэргийлнэ.
  5. Төлбөрийг банкинд шилжүүл
    Бэлэн мөнгөөр өгвөл мөр үлдэхгүй. Тиймээс зөвхөн банкны шилжүүлгээр төлбөр тооцоо хийх нь хамгийн аюулгүй арга.

⚠️ Сануулахад: Залилангийн хамгийн том хэрэгсэл бол хүний итгэл. Тиймээс зөвхөн албан ёсны бичиг баримтад тулгуурлаж, бүх төлбөрөө хяналттай гүйцэтгэж байгаарай.

Үл хөдлөх хөрөнгө худалдан авах checklist

Энэхүү жагсаалт нь таныг залилан, эрсдэлээс хамгаалахад тусална.

1. Өмчлөгчийн мэдээллийг нягтлах

2. Гэрээний талаарх мэдээлэл

3. Төлбөр хийх

4. Бусад нэмэлт зүйлс

Сэтгэгдэл

タイトルとURLをコピーしました