Монголын цахим худалдааны “нууц тахал” ба хэрэглэгчдийн дундах үл итгэлцэл
Цахим орчин хөгжихийн хэрээр фэйсбуук групп, инстаграм, зарын сайтуудаар дамжуулан хувь хүмүүс хоорондоо худалдаа хийх (C2C арилжаа) нь манай улсад өдөр тутмын хэрэглээ болсон билээ. Хэн нэгэнд илүүдэлтэй байгаа бараа нөгөөд нь хэрэгцээт зүйл нь болж, дунд нь эдийн засгийн асар том эргэлт үүсэж байна. Гэвч энэхүү эрчимтэй хөгжлийн сүүдэрт нэгэн том “нууц тахал” газар авсан нь хэрэглэгчид бие биедээ итгэж чадахгүй байх явдал болоод байна.
Асуудал: Онлайн худалдааны хамгийн том айдас
Өнөөдөр фэйсбуук группээс бараа авахаар сонирхож буй хэн бүхэнд дараах бэрхшээл, айдас тогтмол тулгардаг:
- Худалдан авагчийн хувьд: “Мөнгөө шилжүүлчихвэл бараагаа яг явуулах болов уу? Бараа авсны дараа намайг блок хийчихвэл яах вэ?” гэх айдас ургана. Эсвэл хэлсэн шигээ чанартай бараа явуулах уу, өөр хуурамч зүйл өгөх үү гэдэгт эргэлзэнэ.
- Худалдагчийн хувьд: “Бараагаа каргонд эсвэл хүргэлтээр явуулчихдаг, нөгөө хүн нь авангуутаа мөнгөө шилжүүлэхгүй алга болчихвол яах вэ?” гэсэн бодит эрсдэлтэй нүүр тулдаг.
Хэн хэн нь эрсдэл хүлээхийг хүсэхгүй байгаагаас болж худалдан авагч хэрэгцээт бараагаа авч чаддаггүй, худалдагч ашиг хийх цаг хугацаагаа алдсаар байдаг. Энэхүү үл итгэлцэл нь цахим худалдааны зах зээлийг боомилж буй гол хүчин зүйл юм.
Яагаад ийм болдог вэ?
Энэхүү үл итгэлцэл, айдас нь хувь хүмүүсийн зан чанараас биш, манай онлайн худалдааны зах зээлд “Дундын батлан даагч” буюу эрсдэлийг хариуцах гуравдагч талын систем байхгүйтэй шууд холбоотой.
Одоог хүртэл хүмүүс зөвхөн нэгнийхээ утасны дугаар, фэйсбуук хаягт итгэж, урьдчилгаа эсвэл бүтэн төлбөрөө шууд данс руу нь шилжүүлсээр байна. Цахим залилагч нарт энэ нь маш том боломж болдог бөгөөд мөнгө авсан даруйдаа хаягаа устгах эсвэл бэлэн цахим хаяг худалдаж аваад дараагийн хүнээ хохироох нөхцөл бүрддэг. Хууль хяналтын байгууллагад хандлаа ч хохирлоо шуурхай барагдуулах хууль эрх зүй, техникийн боломж дутмаг байгаа нь залилагчдыг өдөөдөг байна.
Хууль хяналтын байгууллага цахим орчны залилангийн язгуур шалтгааныг засахаасаа ниргэсэн хойно нь л үйл ажиллагаа явуулах , эрхтэй
Тэгвэл үүний жинхэнэ язгуур шалтааныг тогтоож технологиор үүнээс сэргийлж болох уу
Шийдэл: Дэлхий нийтийн жишиг буюу Эскроу систем
Дэлхий даяар энэхүү залилан, үл итгэлцлийн асуудлыг Эскроу (Escrow) систем буюу дундын баталгаат дансны үйлчилгээгээр аль эрт шийдсэн байдаг.
Энэ нь худалдан авагчийн мөнгийг худалдагчид шууд өгөхгүйгээр, дунд нь аюулгүй газар түр хадгалж, бараа эзэндээ бүрэн бүтэн очсоны дараа л худалдагчид шилжүүлдэг санхүүгийн ухаалаг механизм юм. Баруунд PayPal, Азид Alipay , Японд Mericari зэрэг системүүд яг энэ логикоор ажиллаж, тэрбум тэрбум долларын онлайн худалдааг ямар ч эрсдэлгүй зохицуулж байна.
Burzai-zar үүнийг хэрхэн шийдэх гэж оролдож байна вэ?
Монголын цахим худалдааны зах зээлд яг энэ аюулгүй байдлыг хангах “Эскроу” үйлчилгээг Burzai систем нэвтрүүлж, уламжлалт эрсдэлтэй харилцааг сууриар нь өөрчилж байна.
Burzai-zar платформ дээр мөнгө худалдагч руу шууд очихгүй бөгөөд систем дунд нь мөнгийг найдвартай хамгаалж түр барьдаг. Худалдагч бараагаа явуулж, худалдан авагч бараагаа гардан аваад, шалгаж үзсэний дараа “Баталгаажуулах” товч дарснаар нэгж худалдагчийн данс руу шилжинэ. Бараа нь систем рүү биш, шууд худалдан авагч руу очих тул худалдааны процесс ямар нэгэн тээггүй, хурдан явагдана. Хэрэв бараа очоогүй эсвэл асуудал гарвал мөнгө худалдан авагчид буцаж очих тул хэн хэн нь 100% аюулгүй үлдэнэ.
Ашиглах алхмууд
Burzai системийг ашиглан аюулгүй арилжаа хийхэд ердөө дараах 4 алхам хэрэгтэй:
- Барааны жагсаалт үүсгэх: Худалдагч Burzai платформ дээр арилжааны нөхцөл, үнийн дүнг оруулж барааны жагсаалт үүсгэнэ.
- Төлбөр байршуулах: Худалдан авагч худалдан авах товч дарснаар барааны төлбөрийг Burzai-ийн баталгаат дундын дансанд шилжүүлж байршуулна (Үүнийг систем худалдагчид мэдэгдэнэ).
- Бараа илгээх: Худалдагч мөнгө байршсаныг системээс хараад, бараагаа худалдан авагч руу шууд, найдвартай илгээнэ.
- Баталгаажуулалт ба Төлбөр шилжих: Худалдан авагч бараагаа шалгаж аваад систем дээр баталгаажуулснаар, мөнгө худалдагчийн данс руу шууд шилжинэ.
Бурзай нэгжээр гүйлгээ хийж болох ангилалууд
Одоогоор үнийн дүн өндөртэй болон бизнес логик нөхцөлүүд нь биечлэн уулзах шаардлагатай
- Үл хөдлөх хөрөнгө
- Шинэ үл хөдлөх
- Тээврийн хэрэгсэл
- Ажлын зар
- Материал тоног төхөөрөмж
зэрэг ангилалд Бурзай нэгжээр гүйлгээ хийх боломжгүй байна.
Бурзай нэгжээр систем дотор арилжаа хийх боломжтой категориудыг Б гэсэн ногоон артай тэмдэгтээр ялгасан болно.
Бурзай нэгжээр арилжаа хийснээр юуг нь амарчилж байна вэ?
Жишээ нь Увс аймгийн хүн шинэ гаргасан үхрийн махаа бурзай-зар дээр байршуулж Дорнод аймагт
амьдарч байгаа хүнд зарж болно Энэ харилцаанд заавал танил байх шаардлагагүй худалдан авагч
бурзай дээр төлбөрөө түгжсэн нь баталгаажих юм бол борлуулж байгаа хүн махаа хүргэнэ
Худалдан авагч махаа хүлээж авч баталгаажуулснаар систем мах зарж байгаа хүнд бурзай нэгжийг нь дансанд хийнэ , худалдагч бурзай системд мөнгө татах захиалга өгч борлуулалтын орлогоо татаж авна.
Эсвэл хөдөө орон нутгаас гэрээсээ бурзай платформоор бараа бүтээгдэхүүнээ зарлах, гүйлгээ хийх боломжтой болсноор хот хүрээнд амьдарч байгаа хүмүүс шинэхэн ХАА бүтээгдэхүүнийг NO залилан , NO цавчаа, NO ченж тэйгээр худалдан авах боломжтой болно.
Одоогоор хүргэлтийн шийдэл арай хийгээгүй байгаа учраас борлуулагч тал найдвартай хүргэлтээ өөрөө хариуцна.
Хүргэлт нь муриа хийвэл систем ямарч хариуцлага хүлээхгүй борлуулагч хүргэлт хоёрын асуудал болно. Систем юу ч хүлээн аваагүй худалдагчийг хамгаалан нэгжийг нь дансанд нь буцаана.
Итгэлцлийн оноо гэж юу вэ?

Итгэлцлийн оноо
Таны хуудсанд бүртгүүлсний дараа итгэлцлийн оноо гэж зүйл нойл байна Итгэлцлийн оноо нойл хүнд бурзай систем дээр итгэж болохгүй гэсэн үг юм. Итгэлцлийн оноо гэдэг нь бурзай систем дээрхи танд итгэж арилжаа хийж болох эсэхээ шийдэх хэмжүүр юм.
Хэрэглэгчийн баталгаажуулалт, хүргэлтийн хаягийн баталгаажуулалт хийж дууссан хэрэглэгч сая
итгэлцлийн оноо нь дефолтоор 70 оноотой болно.
Энэ оноо юуг хэлж байна вэ?
Хамгийн багадаа л энэ оноотой хэрэглэгч системд бүртгэлтэй гэдгийг болон түүнтэй арилжаа хийх боломжтой гэдгийг бусад хэрэглэгчидэд илэрхийлэх юм.
Систем өөрөө өөрийгөө найдваргүй хэрэглэгчдээс автоматаар цэвэршээд явахад таны итгэлцлийн оноо хэрэг болно Хэрэглэгч системын дүрэм зөрчих, бусад хэрэглэгчдэд хохирол учруулах, залилан хийхийг оролдсон зэрэг тохиолдлолд дүрмийн дагуу оноо хасагдаад явна. Итгэлцлийн оноо багатай хэрэглэгчийг систем тусгайлан шалгаж хэрэгтэй гэж үзвэл шууд акаунтыг нь үүрд хаах эрхтэй .
Оноо нэмж болох уу?
Хэрэглэгчийн систем дэх хугацаа болон бизнесын түүх зэрэг нь цугларч итгэлцлийн оноо нь 100 хүртэл нэмэгдэх боломжтой.
Систем итгэлцлийн оноо өндөр хэрэглэгчдийг бизнесээ саадгүй явуулахад нь бүх талаар дэмжиж ажиллах болно
FAQ (Түгээмэл асуулт, хариулт
Асуулт: Худалдан авагч бараагаа авчихаад “Аваагүй” гээд мөнгөө буцааж авах гэж оролдвол яах вэ?
Хариулт: Burzai систем нь хүргэлтийн баримт, карго болон тээврийн баталгаажуулалтыг үндэслэж маргааныг шийддэг. Тиймээс худалдагч бараагаа явуулсан баримтаа хадгалсан байхад ямар ч эрсдэл үүсэхгүй.
Асуулт: Систем ашиглахад ямар нэгэн шимтгэл байгаа юу?
Хариулт: Аюулгүй байдлыг хангах, системийг тасралтгүй ажиллуулахтай холбоотой маш бага хэмжээний шимтгэл байдаг бөгөөд систем борлуулалтын нийт дүнгээс тодорхой хувийг үйлчилгээний шимтгэл болгож авна.
Худалдан авагч бурзай нэгж цэнэглэх үлдэгдлээ татан авах зэрэгт шилжүүлгийн хураамж л төлнө
Асуулт: Бараа нь тохирсон шиг биш, өөр эсвэл эвдрэлтэй ирвэл яах вэ?
Хариулт: Худалдан авагч баталгаажуулалт хийхээс өмнө гомдол гаргах эрхтэй. Энэ тохиолдолд мөнгө худалдагч руу шилжихгүй бөгөөд барааг буцааж, мөнгийг худалдан авагчид олгох процессоор шийдэгдэнэ.
Асуулт: Борлуулалт хийсэн орлогоо яаж татаж авах вэ?
Хариулт: Таны түрийвчинд түгжигдээгүй байгаа ашиглаж болох дүн харагдаж байгаа бөгөөд дуртай үедээ орлогоо татах захиалга сисемд гаргах боломжтой.
Систем хэрэглэгчийн бизнес үйлдлүүдийг нягталж аюулгүй болохыг баталгаажуулсны дараа таны бүртгүүлсэн банкны данс руу шилжүүлнэ.
Хамтдаа бүтээе
Онлайн худалдаа бүртээ санаа зовж, хэн нэгэнд залилуулах вий гэж айдаг цаг ард хоцорлоо. Та яг одоо өөрийн зарах гэж буй барааны зараа оруулах эсвэл худалдан авалтаа Burzai-zar аар баталгаажуулж, аюулгүй цахим соёлыг хамтдаа бүтээгээрэй.
👉 Burzai платформд бүртгүүлэх – Яг одоо бүртгүүлж, анхны аюулгүй арилжаагаа эхлүүлэх.
👉 Зарууд үзэх / Зар оруулах – Бараагаа эрсдэлгүй зарж, хурдан борлуулаарай.



Сэтгэгдэл