Онлайнаар залилуулсан хүмүүсийн сэтгэгдлийг уншихад нэг өгүүлбэр байнга давтагддаг.
“Яагаад төр урьдчилж арга хэмжээ аваагүй юм бэ?”
Энэ бол ойлгомжтой асуулт.
Хүн мөнгөө алдсан байна.
Хохирсон байна.
Тиймээс хэн нэгэн үүнийг өмнө нь зогсоох ёстой байсан мэт санагдана.
Гэвч энд нэг сонирхолтой асуудал бий.
Үнэндээ хууль хяналтын байгууллагын үндсэн үүрэг нь залилан гарахаас өмнө биш, залилан гарсны дараа ажиллахад зориулагдсан байдаг.
Хууль юуг шийддэг вэ?
Жишээ нь хэн нэгэн таныг залилсан гэж бодъё.
Дараа нь:
- Гомдол гаргана.
- Мөрдөн шалгалт эхэлнэ.
- Баримт цуглуулна.
- Гэм бурууг тогтооно.
- Хариуцлага тооцно.
Энэ бүх процесс нэг нийтлэг шинжтэй.
Бүгд үйл явдал болсны дараа эхэлдэг.
Өөрөөр хэлбэл хууль нь ирээдүйг удирддаг механизм биш.
Өнгөрсөн үйл явдлыг дүгнэдэг механизм юм.
Яагаад залилан болохоос өмнө зогсоож болохгүй вэ?
Энд нэг логикийн асуудал бий.
Танихгүй хоёр хүн онлайнаар харилцаж байна.
Нэг нь бараа зарж байна.
Нөгөө нь худалдаж авах гэж байна.
Энэ мөчид гуравдагч этгээд тэдний аль нь залилан хийх гэж байгааг мэдэх боломжгүй.
Учир нь худалдаа хийх гэж байгаа хүн бүрийг гэмт хэрэгтэн гэж үзэж болохгүй.
Хэрэв ингэж эхэлбэл хууль өөрөө шударга байдлаа алдана.
Тиймээс хууль хэн нэгнийг гэмт хэрэг үйлдэхээс өмнө шийтгэдэггүй.
Харин үйлдэл болсон эсэхийг тогтоодог.
Банк яагаад шилжүүлгийг зогсоодоггүй вэ?
Залилуулсан хүмүүсийн дараагийн асуулт нь:
“Банк яагаад мөнгө шилжүүлэхийг зөвшөөрсөн юм бэ?”
гэдэг.
Гэхдээ банкны өнцгөөс харвал нөхцөл байдал өөр.
Хоёр насанд хүрсэн хүн сайн дураараа мөнгө шилжүүлж байна.
Энэ үед банк:
- Бараа байгаа эсэхийг мэдэхгүй.
- Худалдагч үнэн эсэхийг мэдэхгүй.
- Худалдан авагч хууртагдаж байгаа эсэхийг мэдэхгүй.
Тиймээс банк төлбөр дамжуулдаг.
Худалдааны үнэн зөвийг шалгадаггүй.
Онлайн худалдааны хамгийн том асуудал
Онлайн худалдаанд дараах нөхцөл үүсдэг.
Худалдан авагч:
Би мөнгөө алдахыг хүсэхгүй байна.
Худалдагч:
Би бараагаа алдахыг хүсэхгүй байна.
Хууль:
Маргаан гарвал шалгана.
Банк:
Мөнгө дамжуулна.
Гэтэл эдгээр дөрвөн талын хэн нь ч худалдааг баталгаажуулдаггүй.
Эндээс л урьдчилгаа залилангийн орон зай үүсдэг.
Хууль залилангаас өмнө ажиллах боломжтой юу?
Сонирхолтой нь зарим хүмүүсийн төсөөлдөг шиг биш ч хууль бус, технологи энэ асуудлыг өөр аргаар шийдэж чаддаг.
Жишээ нь замын хөдөлгөөнийг бодъё.
Осол гарсны дараа цагдаа ирдэг.
Гэхдээ осол багасгахын тулд:
- Гэрлэн дохио бий.
- Замын тэмдэг бий.
- Хурд сааруулагч бий.
- Хамгаалалтын бүс бий.
Эдгээр нь осол гарсны дараах шийтгэл биш.
Осол гарах магадлалыг бууруулж байгаа бүтэц юм.
Онлайн худалдаанд ч мөн адил.
Залилагчийг барих нь нэг асуудал.
Харин залилан хийх боломжийг нь багасгах нь өөр асуудал.
Технологи юуг өөрчилдөг вэ?
Энгийн худалдаанд мөнгө шууд худалдагчид очдог.
Тиймээс эрсдэл худалдан авагч дээр төвлөрдөг.
Харин дундын баталгаат төлбөрийн системүүд гарч ирэхэд мөнгө түр хугацаанд гуравдагч талд хадгалагддаг болсон.
Энэ тохиолдолд:
- Худалдан авагч мөнгөө алддаггүй.
- Худалдагч бараагаа явуулах баталгаатай болдог.
- Маргаан гарах магадлал буурдаг.
Энд хэн ч залиланг бүрэн устгаагүй.
Хүмүүсийг хүний хайлан итгэлт хүмүүн болгоогүй
Гэхдээ залилан хийхэд ашигтай орчныг өөрчилсөн.
Асуудал нь гэмт хэрэгтэн биш, бүтцэд байдаг
Залилан гарсан үед хүмүүс ихэвчлэн:
- Цагдааг буруутгана.
- Банкийг буруутгана.
- Хохирогчийг буруутгана
- Залилагчийг зүхнэ.
- Онлайнаар зарлана.
Гэвч ихэнх тохиолдолд асуудал нь хүнээсээ илүү бүтэц дээрээ байдаг.
Хэрэв танихгүй хоёр хүн ямар ч баталгаагүйгээр мөнгө солилцож байгаа бол эрсдэл үргэлж үлдэнэ.
Харин худалдааны бүтэц өөрчлөгдвөл тэр эрсдэл багасна.
Эцэст нь
Хууль хяналтын байгууллага залилан гарахаас өмнө ажилладаггүй нь ажлаа хийхгүй байгаа хэрэг биш.
Тэдний ажиллах цэг өөр байдаг.
Хууль бол болсон үйл явдлыг шалгадаг механизм.
Харин залилангийн тоог бууруулдаг зүйл нь худалдааны бүтэц, төлбөрийн механизм, итгэлцлийн систем байдаг.
Тиймээс цахим худалдааны ирээдүйн гол асуулт нь:
“Залилагчийг яаж барих вэ?”
гэдгээс илүү,
“Залилан хийх боломжийг нь яаж багасгах вэ?”
гэдэг асуулт болж байна.



Сэтгэгдэл